01.10

Хагийн нууранд дөрвөн зорчигчтой автомашин живжээ


Ховд аймгийн Мөст сумын Хагийн нууранд автомашин живжээ. Тодруулбал, Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан 61-83 ХОА улсын дугаартай “УАЗ-469” загварын  дөрвөн зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр/01.09/ 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.