05.14

Хоёр настай охин ээжийнхээ зодуурын бай болдог уу

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоёр настай хүүхдээ үргэлж зодож, харанхуй орцонд хөөж гаргаад орхичихдог Булганаа гэх эмэгтэй байдаг талаар хэвлэл мэдээллээр мэдээлэл гарч эхэллээ.

Охины нүцгэн зургийг анх тус суманд амьдардаг нэгэн залуу фэйсбүүк хуудсандаа тавьсан бөгөөд “Хоёр настай охиныг ээж нь зодож хөөгөөд гаргачихлаа. Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын хүмүүс байна уу” хэмээн зургийг нь оруулжээ.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэр охинд тусламж хүрээгүй аж. Б гэгч нь охиноо байнга зоддог. Хөөгөөд гаргачихаад хаалга түгжихээр нь хөрш хүмүүс нь хүүхдээ оруул гэсэн шаардлага тавьдаг ч хаалганы цаанаас элдвээр доромжлон халгаадаггүй аж.

Мөн цагдаа дуудаж хэлсэн ч цагдааг мөн л хэл амаар доромжлон ойртуулдаггүй гэнэ. Харин тус сумын хүүхэд гэр бүл хөгжлийн төв цагдаагийн байгууллагаас бидэнд ийм мэдээлэл ирээгүй гэсэн хариулт өгсөөр өнөөдрийг хүрчээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол тус байгууллага яагаад өнөөдрийг хүртэл мэдэхгүй сууж байна вэ.

Хоёрхон настай охины амьдралд ямар ч эрсдэл тохиолдохыг тааж мэдэшгүй. Тиймээс хүүхдийн төлөө гэдэг төрийн болон төрийн бус байгууллагууд энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулж, эхийнхээ зодуурын бай болж байгаа охинд туслана гэдэгт итгэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.