УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг УИХ, Засгийн газарт татварыг нэмэлтыг эргэн харж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг шуурхай шийдвэрийг шаардсан мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Агаарын бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амь насанд халдаж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Өмнө нь АН-аас хэрэгжүүлж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, гэр хорооллын шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгахыг шаардаж байна. Амлалтаасаа ухарсан УИХ-ыг тараах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ.
Уг шаардлагыг хариуг хоёрдугаар сарын 1-ний дотор авах бөгөөд шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ.