01.11

Монголчуудын давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.5 дахин их байна

Өнөөдөр ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд зэрэг нийт 150 хүн оролцож байна.
Тус уулзалтаар Давсны хэрэглээг бууруулах стратеги (Монголчуудын давсны хэрэглээ), Халдварт бус өвчний асуудлаарх  ДЭМБ-ын бодлого, стратеги, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний удирдамж, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, Бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан туршилтын үр дүнг танилцуулах юм.Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2,5 дахин өндөр (11,5 гр) байгаа, нөгөө талаар түүнээс шалтгаалсан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.