01.12

Чи надаар дутах уу...

Үүлс бөөгнөрч бороо шиврэхэд үнэрийг минь санаж надаар дутах уу
Үерлэж гол эргээсээ халихад үнсэлтийг минь үгүйлж надаар дутах уу
Хайр эзгүйд гар, хөл , хүзүүг минь санах уу
Хачин ихээр дурсаж хацар, хамар, нүдийг минь үгүйлэх үү

Намайг эзгүйд чи минь санан санан ганьхарч, санааны гүн бодолд живэх үү, живэхгүй бол муухай
Намайгаа үгүйлээд чи минь нандин бүх дурсамжаа онгичин туучиж, уудлан нэгжиж байвал гоё

Хайрлан хайрлан надаар дутаж хамгийн гэгээн байсан хэмээн хүлээн зөвшөөрч байвал сайхан
Хажууд минь үргэлж, дэргэд дүүргэж яваасай гэж хүсэн тэмүүлж, хүлээн адгаж байвал жаргал

Чи надаар дутах уу
Шувууд үүдээр чинь жиргэхэд намайгаа ирлээ гэж догдлон хөөрөх үү
Шулганаж жаалууд ээж аавдаа эрхлэхэд шуудхан надруугаа хүрээд ирж чадах уу
Санааны зоргоор тэврэн эрхэлдэг байсан хуруудыг минь санах уу
Сахал үсийг чинь илбэн үнсдэг байсан уруулыг минь үгүйлэх үү

Чи намайгаа санах уу, надаараа дутах уу...
Дутаж байвал чинь би буцаад очъё....

Х.ДУЛАМСҮРЭН