01.12

Дуучин С.Гантогоо бүжигчдээ хайж байна

“Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо өөрийн бие даасан уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байна.

Тэрбээр цаашдын уран бүтээл, клип, тоглолтдоо тогтмол хамтран ажиллах бүжигчдээ хайж эхэлжээ. Тиймээс авьяаслаг, эрч хүчтэй, өөрсдийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй залуусын дунд сонгон шалгаруулалт зарлаад байна.

С.Гантогоогийн бүжиг дэглээчээр “Aim4r” production-ий захирал, бүжигчин Э.Батзориг ажиллаж, бүжигчдийг сонгох юм.

Шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 17-ны лхагва гарагт 11:00 цагт Макс Молл дэлгүүрийн 5-н давхарт байрладаг “Aim4r” production-ы байранд болно.  

Сонгон шалгаруулалтад оролцоход бүртгэлийн хураамж төлөхгүй. Авьяаслаг залуусыг урьж байна.