05.14

Е.Төгстөмөр Дэлхийн шатрын холбооны чансаагаа нэмэгдүүлэв

Унгарын нийслэл Будапешт хотноо сар бүрийн эхний бямба гаригт уламжлал болон зохиогддог Дэлхийн шатрын холбооны рейтинг тооцох "First Saturday"  тэмцээн энэ сарын 2-13-ны хооронд болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд манай улсын өсвөрийн шилдэг тамирчин  Азийн аварга, Дэлхийн сурагчдын аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, “Чингис майнинг” группын тамирчин Е.Төгстөмөр (ELO 1804) FM-A ангилалд амжилттай оролцож, 9 өргөөс хожигдолгүйгээр  7,5 оноогоор нутгийн тамирчин Марта Доминик (ELO 2109)–тэй оноо тэнцэж тэргүүн байрыг хуваан эзэлсэн байна.  Тэмцээний  туршид  Е.Төгстөмөр өөрөөсөө нас болон чансаа өндөртэй  9 тамирчинтай ээлж дараалан тоглож, гол өрсөлдөгч Марта Доминикийг илт илүүрхэн хожсоны гадна (https://hunonchess.com/first-saturday-may-2015-chess-tournament-series-for-gm-im-norms-and-for-standard-elo-rating-points-may-2015/)  өөрийн Дэлхийн шатрын холбооны чансаагаа 214,2 пунктээр нэмэгдүүлж чаджээ.