01.16

Сарны нөлөө ихэсч, биднээс ууч энэрэнгүй, өгөөмөр өршөөнгүй байхыг шаардана

ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр таны бусдад хандах хандлага олон зүйлийг тодорхойлох болохоор хүмүүстэй аятай зөв харьцаарай. Таны ажил төрлийн дэвжилт, гэр бүлийн тогтвортой байдал, ажил хэргийн нэр хүнд гээд чухал гэсэн бүхэн ганаас хамаарна. Урт хугацааны гэрээ хэлцэл байгуулахад ээлтэй. Үдээс хойш санхүүгийн нэмэлт эх үүсвэрээс орлого орно.

ҮХЭР - (4/20-5/20)
Идэвхи чармайлттай байвал амжилтанд хүрнэ. Азаа сорих, шийдвэр гаргахдаа дотны хүнтэйгээ зөвлөөрэй. Үзэл бодлоо бусдаар дэмжүүлэхэд сайн. Мөнгөтэй холбоотой аливаа асуудал нааштай шийдвэрлэгдэнэ. Холын аянд явах, туршлага судлах, гэрээ хэлцэл хийхэд ээлтэй.

ИХЭР - (5/21-6/21)
Аливаа эхлэлд сайн. Ялангуяа арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой. Хувийн санаачлага, шинэ үзэл бодол бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Эрч хүч ихсэх тул хэрэгтэй зүйлд зарцуул.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Амаргүй өдөр. Юмс үзэгдэж байгаа шигээ байдаггүй гэдгийг санаж явах юм бол олон бэрхшээлийг тойрч гарна. Ажил төрөл болон амрагийн харилцаагаа зааглах шаардлагатай. Хий хоосон сээтэгнэл, алиа марзан зан сайн юманд хүргэхгүй. Мөнгөтэй холбоотой аливаа асуудалд хянуур ханд. Хэл амнаас хол бай, нэр төрөө алдахад хүрнэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шннээр эхлэхэд таагүй.

ОХИН - (8/23-9/22)
Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүлжүүлэх клубт эхлэн явах, холын замд гарахад сайн. Мэдээлэл туршлага солилцвол үр ашигтай. Сарны нөлөө ихэсч, биднээс ууч энэрэнгүй, өгөөмөр өршөөнгүй байхыг шаардана. Бусдад урам хайрла.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Энэ өдөр эрүүл мэндээ ч, нэр хүндээ ч анхаарах шаардлагатай. Бусад хүн таныг хэрхэн үнэлж цэгнэх нь чухал тул ухаалаг, хянуур байхыг хичээгээрэй. Хайртай хүнтэйгээ харьцахдаа тэсвэр тэвчээртэй байгаарай. Нөхцөл байдал таагүй болж, та өөрийн хүч чадалд итгэлгүй болно. Та ямар нэгэнтаагүй үйл явдлыг нэхэн санах бололтой. Сэтгэл санаагаа түвшинг байлга.

НУМ - (11/22-12/21)
Амьдралд эрүүл саруул ухаанаар ханддаг, хариуцлага хүлээхээс айдаггүй хүмүүсийн хувьд сайн өдөр. Бусдын тавьж байгаа саналыг хүлээж авахын өмнө буруу зөвийг нь сайтар нягталж үзээрэй. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд муу. Бүхэл өдрийн турш гадны сөрөг нөлөөнд автахаас сэрэмжилж яв.

МАТАР - (12/22-1/19)
Ачаалал ихтэй байна. Хийж амжуулах зүйлс ар араасаа ундарна. Тиймээс найз нөхөдтэйгээ уулзах нь нэг төрлийн амралт болно. Харин өөрийн төлөвлөгөөгөө хамгийн итгэлтэй найздаа л ярьж болно шүү. Сайн мэдэхгүй хүмүүсээс тус дэмжлэг эрэлгүй, та өөртөө л илүү итгэ.

БУМБА - (1/20-2/18)
Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

ЗАГАС - (2/19-3/20)
Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана.