Баянгол дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулж байна. Өнөөдөр өглөө 09:00 цагт дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “RAMADA” зочид буудалд гал түймрийн үед авах арга хэмжээний үзүүлэх сургуулилалт боллоо. Мөн үргэлжлэн газар хөдлөлт, эболо вирусын үед авах арга хэмжээний талаарх үзүүлэх сургуулилалт болно. Тодруулбал, 14:00 цагт Баянгол дүүргийн 28 дугаар сургууль газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, үзүүлэх сургалт, 16:00 цагт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд Эболо вирусын үед авах арга хэмжээ, үзүүлэх сургалт болох аж.
С.НАРАН