01.18

”Хөх толбот хүмүүс” кино Швейцарийн кино наадмын ”New Territory section”-д шалгарлаа

 


"ДОЗ" энтертайнментын бүтээл "Хөх толбот хүмүүс" кино Швейцарийн 32 дахь удаагийн "Fribourg" олон улсын кино наадамд шалгарчээ.  Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудастаа "За  нэг сайхан мэдээ, бүх зүйл саяхан мэт. Швейцарийн 32 дахь удаагийн "Fribourg" олон улсын кино наадамд Монголооc "Хөх толбот хүмүүс" кино анх удаа "New Territory section"-д шалгарсан гэнэ. Базар ваани хум пад гэж. Хүсэл, хичээл зүтгэл, бие биеэ ойлгох, зөв бодол, тэвчээршантаршгүй үнэнч байдалд эрт орой хэзээ нэгэн цагт шагнал ирдэг юм байна. Гэхдээ амжилтад их бага хэмжээтэй хэн ч мэдэхгүй золиос байдаг юм байна лээ. Гэвч бид сэтгэлээ өгсөн. Энэ том наадамд арын хаалга байдаггүй гэсэн шүү. Битгий тэгээд янз бүрийн юм бичээд үгүйсгээд байгаарай. Ур чадварыг харж дүгнэдэг энэ том, туршлагатай өндөр хөгжилтэй орны наадамд монгол кино сонгогдохгүй ч байж болох байсан. Бидний киног илгээж асар их ажил хийсэн "Дижитал агуулга" ХХК-ийн хамд олондоо баярлалаа. Мөн "Xөх толбот хүмүүс" сайн кино болно гэж итгэж зоригтойгоор биднийг дэмжиж чадсан сайхан сэтгэлтэй Равданжамц ахын компани болон түүний гэр бүлд мөн хамтарсан нийт ур бүтээлчдэдээ ярих дурсах сайхан түүхийг бичилцсэнд үнэхээр их баярлалаа" хэмээн бичжээ.