Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр ойрын хугацаанд хийгдэж буй томоохон айлчлал, арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар болон Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг нэн даруй гаргах асуудал нааштай шийдэгдэж байгааг хэллээ.
Мөн Ганцмодны боомтын тээвэрлэлт хэвийн түвшинд очсон, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах “Хөрөнгө оруулалтын судалгааны төв”-ийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулсан, УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнам улсад хийх албан ёсны айлчлал, Н2 буюу богино хугацаанд хөдөлмөр эрхлэх саналыг ГХЯ-наас 2016 оны зөвлөлдөх уулзалтаар тавьж, хөөцөлдөж ажиллан үр дүнгийн талаар, Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон зэрэг асуудлаар тус тус мэдээлэв.