Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн энэ сарын 13, 14-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж нийгэм, эдийн засгийн асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, чөлөөтэй ярилцсан юм.
Харин Төрийн тэргүүний уулзалт өнөөдөр дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.
11.00 цагаас МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй
15.00 цагаас Улаанбаатар паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзана.
Мөн 2018 оны нэгдүгээр сарын 21-ний ням гарагт:
11.00 цагаас СТӨ-нд Хан-Уул дүүргийн иргэдтэй
15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзана.