Чи ямар дулаахан харцтай юм бэ,...нарны нүдээр намайг ширтэх юм, тэгэхэд чинь би тэнгэрийн тусгал шиг гялтагнана
Чи энэ харцыг нарнаас авсан уу, нарны гүнж газарт ирсэн үү...
Чи ямар ягаахан уруултай юм бэ,..гүзээлзэгэнийн өнгөтэй үнсэлтээр шагнах юм,
үнсэлтийн чинь амтанд үрэл шиг уусах юм
Ягаахан уруул чинь яг жимс юм,..яруухан моддын дууч шувуухай юу..
Чиний бие цэцэгсийн шүүдэрт болортон гийх аялгуу шиг юм, аялгуунаас төрсөн үү,.. амьдрал чамаар хөглөгдөнө
Чиний үзэсгэлэн гоо оддын инээмсэглэл шиг ялдам юм,..
инээмсэглэлээс чинь би ирэх өдрийн хүчийг авах юм
Инээдийг чи одноос өвөлсөн үү,..одны охин минь
Дуу хоолой чинь яг л урсгал усны уянгалаг амьсгал шиг юм, усаар амьсгалдаг уу,.. чиний амьсгалын үнэрт салхи шиг салахгүй зүүгдэж өнжих юм
Дуу хоолой чинь усны хэмнэл юм,.. далайн гүнээс ирсэн лусын дагина уу...
Хөөрхөн ааль чинь хөгжим юм,..хэний туурвисан тэнгэрлэг симфони вэ, хэдий хүртэл чинийхээ аалинд жаргах бол
Жаргалын үр минь,..нарны охин минь...
Х.ДУЛАМСҮРЭН