01.23

Алессандра Амбросио: Адриана бол гал

 “Victoria Secret’s”-ийн сахиусан тэнгэр Алессандра Амбросио болон Адриана Лима нар загварынхан дундаа хамгийн сайн найзууд гэдгээрээ алдартай. Тэгвэл сахиусан тэнгэр Алессандра Амбросио найзынхаа талаар "Адриана бол гал. Түүний эрч хүчийг гүйцэх эмэгтэйг олох тун хэцүү.  Бид нэг нэгнээ таньдаг болоод 20 жил, нөхөрлөөд 10 жил болж байна. 1993 он байхаа Бразилд нэг загварын шоу зохион байгуулагдаж байсан юм. Шоуны төгсгөлд бид хоёр шалгарч байсан. Тэмцээний дараа Адриана надад кофе өгөөд “Өрсөлдөх сайхан байлаа шүү” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш энэ бүсгүй миний хувьд хүндтэй хүмүүсийн нэг болсон" хэмээн ярьжээ.