01.25

”Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг тайзнаа

2010 онд нээлтээ хийж байсан Оросын нэрт зохиолч В.И Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг дахин тайзнаа тоглогдох гэж байна. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажиллах бол гол дүрд С.Болд-Эрдэнэ /СТА/, Ж.Оюундарь /МУГЖ/, М.Тогтохжаргал /СТА/, Э.Тодгэрэл /СТА/ нар тоглоно. 
Жүжгийн сэдэв нь үнэндээ бол маш чухал гэр бүл болон гэрлэлт айл гэр болгонд аз жаргалтай байхаас илүү чухал юу байж болох вэ? Өнөөдөр эсвэл хэзээ ч үгүй. Хоёрдугаар сарын 13,14-нд УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.