01.30

Лэди Гага сүйн бөгжөөрөө гангарав

Тун саяхан хэвлэлүүд дуучин Лэди Гагагийн 48 настай бие төлөөлөгч Карино түүнд гэрлэх санал тавьсан хэмээн мэдээлсэн билээ. Хамгийн сонирхолтой нь, Карино Гагагийн ааваас адислал хүртсэн байна.  Тэгвэл өчигдөр болсон “Грэмми” шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Лэди Гага ядам хуруундаа зүүсэн сүйн бөгжөө харуулсан гэнэ. Үлэмж том ягаан бриллиантан шигтгээтэй энэ сүйн бөгж дуучин бүсгүйн өмссөн готик хэв маягийн өмсгөлтэй тун ч зохицож байсан гэнэ шүү. Лэди Гага Улаан хивсний ёслолд Арманигийн урласан даашинзтай иржээ.