Баянзүрх дүүрэг дэх Нийслэлийн гуравдугаар төрөх эмнэлгийн барилгын ажил дуусаж, ирэх гуравдугаар сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нээлтээ хийх юм байна. Төрөх эмнэлгийн барилгын гүйцэтгэлийг Цамхаг констракшн хийж дуусгаснаар тус дүүргийн эмэгтэйчүүд сайн дураар цэвэрлэгээ хийж байгаа ажээ. Өнөөдөр л гэхэд 110 гаруй эмэгтэй цэвэрлэгээ хийхээр ирсний нэг нь УИХ-ын гишүүн Д.Арвин байжээ. Ийнхүү төрөх эмнэлгийн шинэ байр ашиглалтад орсноор 150 эх хүлээн авах стандартаас гадна шаардлагатай тохиолдолд 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна. Долоон давхар эмнэлгийн барилга зоорь, техникийн давхраас гадна 200 гаруй авто машины зогсоол, явган хүний зам бүхий тохижилтыг хийсэн аж.