02.02

Чиний минь ааш ...

Б.МӨНХ-ОРГИЛ хуудаснаас

Учиргүй саймсраад
Уусан алдрана
Уйдахдаа амархан
Чиний минь ааш ...

Маргахдаа хилэгнээд
Маргааш нь инээмсэглэнэ
Мартахдаа амархан
Чиний минь зан ...

Өглөөхөн гомдчихоод
Үдэш нь эрхлүүлнэ
Өршөөхдөө амархан
Чиний минь чанар ...

Сэмхэн уйлаад
Нулимсаа нууна
Сэмрэхдээ амархан
Чиний минь сэтгэл ...

Хундагахан дарс
Баглаа цэцгэнд
Хууртахдаа амархан
Чиний минь нүд ... 

Хугасхан шөнийн
Илбэнд итгэж
Хувирахдаа амархан
Чиний минь бодол ...

Б.МӨНХ-ОРГИЛ
2018.01.31-нд