Эргэж хараад уйлмаар үе байсан ч
Инээсэн чигээрээ урагшаа л алхаарай
Итгэл мөрөөдөл салхинд хийссэн ч
Ингээд зогсохгүй ээ, өөдөө л алхаарай
Ирээдүй өөд зоригтой алхаарай
Буцаж очоод гуймаар шалтаг гарсан ч
Бууж өгөлгүй урагшаа л алхаарай
Бодол сэтгэл ханз татагдсан ч
Бохирч шантрахгүй ээ, өөдөө л алхаарай
Зорилго өөд тууштай алхаарай
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.02.02-нд