02.06

Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн бэлтгэж байна


 “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой энэ удаагийн сургалтанд Багануур, Багахангай, Налайх дүүргийн нийт 45 сайн дурынхан оролцож байна.

Иргэдэд аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох тус сургалт энэ сарын 07-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтыг өнгөрсөн оноос эхлэн зохион байгуулсан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 21 аймагт 310 гаруй сайн дурын идэвхтэн иргэнийг бэлтгээд байна.