Реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер ээж болжээ. Тэрбээр энэ сарын 1-нд амаржиж, охинтой болсон гэнэ. Тэрбээр өнгөрсөн оноос реппер Травас Скоттой болзох болсон билээ. Хос охиноо мэндлэх хүртэл хүүхдийн талаар нууцалж байсан юм. Кайли Женнер жирэмсэн үеийнхээ зургуудыг инстаграмдаа байршуулж “Өнөөг хүртэл хүүхдийнхээ талаар нууцалж байсаныг уучлаарай” гэжээ.