02.08

Хүйтэнд арьсаа хамгаалах зөвлөгөө


Өвлийн улиралд нүүрний арьс онцгой анхаарал, хамгаалалт шаарддаг.Температурын өөрчлөлт болон хүйтэн цаг агаараас үүдээд арьс хуурайшиж мөн өнгө зүсээ алддаг.  Тэгэхээр бид танд хүйтэн цаг агаарт хэрхэн арьсаа зөв зүйтэй хамгаалах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 
Өвөл гадаах хүйтэн агаар, гэр доторхи халуун агаар хоёрын нөлөөлөлд арьс өртдөг. Дараах санамжийг анхаарахад илүүдэхгүй.
1.Өдөрт 6-аас доошгүй аяга ус, шингэн зүйл ууж байх
Арьсандаа тос, чийглэгч түрхэж байх. Арьс нь хамгийн сайн чанарын тос нь dimethicone найрлагатай тос бөгөөд, сайн чийглэгч нь urеа, болон glyul-ын найрлагатай нь юм. Мөн уруулдаа түрхэж байх хэрэгтэй
3.Арьсаа өдөрт 2 удаа чийглэж, цэвэрлэж байх
4.Тохой, өсгийгөө 7 хоногт нэг удаа үрж, цэвэрлэн чийглэгч тос түрхэх хэрэгтэй
Мөн хүзүү, хоолой, хэнхдэг зэрэг гадны НӨЛӨӨНД өртөмтгий, ил хэсгээ нар, салхинаас хамгаалж тос түрхэж арчилж байх
6.Халуун, хүйтний харшлаас сэргийлж, өвлийн хүйтэа гадаа гарахынхаа өмнө хацар, хамраа гараараа үрж өгөх нь хялгасан судас гэмтэхээс сэргийлээрэй.