02.10

Ноён Бондгор ээжүүдэд дээл бэлэглэнэ


 "Эх үрсийн элч" дуучин Ноён Бондгорын санаачилсан "Монгол дээл" аян амжилттай үргэлжилж байна. Сар шинийн баярыг тохиолдуулан 21 ээжид монгол дээл бэлэглэх бөгөөд Үндэсний үйлдвэрлэгч "Түмэн торго" салон энэхүү аянг дэмжин 10-н ээжид дээл бэлэглэхээр болжээ. "Монгол дээл" аяны хүрээнд мөн Киви хамтлагийн Ука ээжүүдэд бэлэглэх дээл хандивласан байна. Ариун цагаан буян нь дэлгэрэх болтугай.