02.10

Эмэгтэй хүн өөртөө анхаарал тавьж эхэлсэн үеэсээ өөртөө итгэлтэй аз жаргалтай болдог


 
Эмэгтэй хүн өөртөө анхаарал тавьж эхэлсэн үеэсээ өөртөө итгэлтэй аз жаргалтай болдог. Өөрийгөө яавал сайхан харагддагийг л мэдчихвэл олон бүсгүй илүү өөртөө итгэлтэй инээмсэглэж алхах болно доо. Өөрсдөдөө хэлдэг хэрэгжүүлдэг хэдхээн зүйлээсээ хуваалцъя аа. 
Өөрийгөө давтагдашгүй гэдгийг ойлгох. Хорвоо дээр цор ганц байх нь өөрөө өөрийгөө хайрлах хамгийн том шалтгаан

Өөрийгөө бүү гол! Харин Урамшуул. Өглөө бүр өөртөө урам өгч таатай гоё үгсийг хэлж эхлүүлэх. Толинд хараад өөрлүүгээ инээмсэглэ, өөр хэн нэгэнд байхгүй сайхан зүйл хүн бүрт заавал байдаг. Хөөрхөн чих , гое хэлбэртэй уруул, халуун сэтгэл гэх мэт 
Өглөө бүр ус уу. 500мл-1литр хүртэл. Усны ач тусыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Ус уухгүйгээр ходоодруугаа ямар нэг хоол хүнсний зүйл огт хийж болохгүй. 
Өөрийгөө тольдох цаг гарга. Эмэгтэй хүн угаасаа л сайхан харагдах учиртай. Өөрийгөө бэлдэж Толины өмнө доод тал нь 20 минут эргэлдэж зохимжтой зохимжгүй өнгөний зохицол уруулыг будаг үсний хэлбэр гээд бүх зүйлээ өөртөө таалагдахаар бэлдэж тааруулах цаг гарга. Тэгж байж та бүх л өдрийн турш өөртөө итгэлтэй алхах болно 
Өглөөний цайг заавал уу!! Эс бөгөөс бие эрхтэн маш ядруу шим тэжээл эрч хүчгүй байдаг. Мөн эрүүл мэндэд мэдээж маш муу. Хүн унтаж байх үедээ хангалттай калор шатааж чаддаггүй. Тиймээс өглөөний цайгаа алгасах нь калорыг улам хуримтлуулж, таргалах шалтгаан болдог учраас сэргэг эрч хүчтэй таргалалтгүй төвлөрөх боломж өөртөө олгож өглөөний эрүүл цайгаа байнга ууж гарч байгаарай ( Өдөрт 1 банана, авокадо жимс, 2 ширхэг өндөг заавал идэж бай)
Эерэг байх. Бүхнийг болгоно гэсэн хандлага үнэхээр болгодог юм. Манай нөхөр намайг Үл бүтэх биш Бүтэх өөдрөг хүн гэдэг болгоно гээд л бодоод зүтгэчихвэл болгодог гээд л магтдагийн. Тэгэхээр би та нарыгаа ч тийм байж чадна гэж бодож байна. Бүгдийг сөргөөр болохгүй бүтэхгүй гэж бодох хэлэх маш амархан. Ийм бодолтой байсаар байвал таны харц гадаад төрхөнд ямар ч таатай мэдрэмж үлдэхгүй дээр нь бодож ярьж байгаа шигээ бүх зүйл чинь болохгүй байгаа мэт харагдаж сэтгэлээр унасаар гутранги сөрөг хандлагатай ааш муутай эмэгтэй болно 
Байнга шинэ зүйлийг сурах эрмэлзлэлтэй бай. Тасралтгүй өөрийгөө хөгжүүл. Нэгэн хэвийн зүйл тийм ч хэцүү байдаггүй. Харин онцгой эсвэл өөрийнхөө чаддаггүй зүйлсийг сурах нь хэцүү байдаг. Хэцүү байх нь асуудал биш. Хэцүү гэж эсвэл чадахгүй гэж бодоод аливаа шинэ зүйлсээс хойш ухрах нь асуудал болно. Өөрийнхөө туршиж үзээгүй шинэ зүйлсийг байнга хийх гэж сурах гэж оролдож бай. Таньд шинэ мэдрэмжийг төрүүлж сонирхолтой амьдрахад туслана 
За тэгээд төгсгөлд нь инээмсэглэ. Ямар ч уур амьсгал алдаа оноо хар барааныг өнгөлөг гэгээлэг болгодог бусдад үнэгүй өгдөг сайхан мэдрэмжийг бусдад байнга бэлэглэж бай. Та бусдад сайхан зүйлийг хүсч өгч мэдрүүлж чадаж байвал та өөрөө аз жаргал болно  
Хорвоо дээрх бүх бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй. Дахин давтагдашгүй. Харин та үүнийгээ хүлээн зөвшөөрөөд харц дээгүүр инээмсэглэл дүүрэн өөртөө итгэлтэй бусдад сайн сайхныг ерөөж өөдрөг алхаарай бүсгүй минь.