Үхэр - (4/20-5/20)
Үүрэг хариуцлага өсөн нэмэгдэнэ. Энэ нь танд ажилдаа шургалан орох шалтгаан болно. Дараагийн 4 долоо хоногт найзуудтайгаа загварын мэдрэмж тань өснө. Хамт олноороо ямар нэгэн чухал ажил эхлэх гэж буй бол хуанлийн дээрээс тохиромжтой өдрийг сонгоорой. Бизнесийн үйл ажиллагаанд чинь ивээн тэтгэгч хэрэг болно. Жүжигчдийн хувьд шинэ санаагаар дүүрэн байна. Хамгийн чухал нь хэрэгжүүлж байж үр дүн гарна гэдгийг санаарай.
Ихэр - (5/21-6/21)
Таны ажил мэргэжил удаан хугацааны турш амжилттай байх болно. Сайн унтаж амрахын тулд ном сонин уншиж тааваараа байхыг хичээ. Ваннтай усанд хэвтэж, массаж хийлгэн, сайхан ресторанд оройн зоог барь. Та адал явдалд хэт их татагдах хэдий ч өөрийн мөрөөдөл, төсөөллөө алдах хэрэггүй. Хэт мэдрэмтгий байгаа тул бусдын хүсэл сонирхолд хэт эмзэг хандаж, сайн үйл хийхийг хүсэх болно.
Мэлхий - (6/22-7/22)
Хэрэв та сурах гэж байгаа бол одоо л эхлэх цаг. Аялал болон, бусад үндэстний соёл заншил, боловсрол мэдлэгийн түвшин болон гүн ухааны итгэл үнэмшлийн талаарх таны сонирхол улам нэмэгдэнэ. Мэлхийн ордынхон засаг төр, шударга ёс, хууль зүйн системтэй холбоотой асуудалд ямар нэг хэмжээгээр оролцох болно. Таны адал явдалд дуртай зан, боломжинд тохирох хэд хэдэн зохион байгуулалттай аялал төлөвлөгдөнө.
Арслан - (7/23-8/22)
Таны бүх ажил дээшилж, хурдтайгаар гялалзаж эхэлнэ. Нэг алхам хойш ухраад хамтрагчтайгаа дотно яриа өрнүүлэх юм уу амьдралын хатуу бэрх нугачааг хэрхэн даван туулах талаар эргэцүүлэн суухыг зөвлөж байна. Харин өнөөдрийн хувьд романтик дур хүсэл тань бадрах болно. Сэтгэл зүрхнийхээ хайрыг хайсаар яваа бол найдлага байгаа эсэхийг сэтгэл зүйчээс асуух хэрэгтэй. Энэ өдөр амгалан тайван байдал, шударга ёс давамгайлах талтай.
Охин - (8/23-9/22)
Бүх төрлийн харилцаа холбоонд гайхалтай сайн нөлөө үзүүлнэ. Шинэ харилцаа холбоо тогтоосноор танд маш их боломж өгнө. Хэрэв хууль эрх зүйн асуудалд орооцолдвол эхлээд өмгөөлөгчөөс зөвлөгөө ав. Хууль эрх зүйн асуудал, гэрээ хэлцэл, бизнесийн үйл ажиллагаанд та ихээхэн одтой байх болно. Мөн аливаад бодитоор хандах чадвар сулрах бололтой. Хэт их мөрөөдөл, уран дүрслэлд автахаас сэргийл. Бүтээлч ур чадвар маш өндөр байгаа бөгөөд таны хийсэн зүйлийг хүмүүс өндрөөр үнэлнэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Хов жив ярихаас болон өөрийн гунигт бодлоосоо зайлсхий. Энэ өдөр ажлаа бүрэн хийж, өөрийгөө хөгжүүл. Жинлүүрийн ордны оюутнууд өөрийн ажилд сайн байж, урагшлахдаа хөрөнгө гаргана. Нийгмийн харилцааг өөртөө татахад төвөгтэй байх тул хүчтэй байх хэрэгтэй. Та ирээдүйдээ үнэлж баршгүй туршлага авьяас байгааг олно. Хэрвээ мөнгөтэй бол хуучин найздаа өрөө төл. Хуучин найзтайгаа үдэшлэг, хүлээн авалтан дээр тааралдана.
Хилэнц - (10/23-11/21)
Нар амар амгалангийн гараг загасны орд болон таны чөлөөт цаг, тайван байдлыг илтгэдэг 5-р гэрлүү хөдөлнө. Ирэх хэд хоногийн турш загасны ордод нар байрлах тул т амралт, чөлөөт цаг, хобби, бүтээлч төсөл төлөвлөгөөнд анхаар. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх ч таны зөн совин яг оновчтой байна.
Нум - (11/22-12/21)
Юу ч тохиолдож байсан энэ өдөр томоохон хөрөнгө оруулалт болон худалдан авалтаас зайлсхий. Учир нь од эрхсийн таагүй нөлөөний улмаас ихээхэн хэмжээний санхүүгийн алдагдалд орж магадгүй байна. Одоо Cap таны гэрийн дотоод ажлыг тань илтгэдэг Хумхын орд руу орох тул ихэнх Нумууд оройг гэртээ өнгөрүүлэхийг илүүд үзнэ.
Матар - (12/22-1/19)
Хөршүүдтэйгээ уулзаж ярилцахдаа нөхөрсөг нийтэч бай. Хэрвээ ах дүүс чинь хол амьдардаг бол зочлоход тохиромжтой цаг. Чөлөөт цагаа зөвхөн амрахад зориул. Ухаан зарсан зүйлс хийхээр оролдвол бодол санаа төөрөлдөн бүтэлгүйтэж цаг хугацаанд анхаарах чадваргүй болно. Матрын ордны хүн санхүүгийн хүндрэлд орох нь ховор. Гэхдээ санхүүгийн хүнрэл гарвал асуудлаа шийдэх хүртэл мөнгө зарцуулахаа түр зогсоо.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдрийг хувийн ажилдаа зориулбал таатай. Найз нөхөд, хамтрагчид тантай зөвлөлдөхийг хүсч магадгүй. Зөвлөх зүйл байхгүй гэдгийг хэлж, өөрсдөөр нь учрыг нь олуул. Загасны орд руу нар нүүж далай ван гарагтай нэгдэж байна. Энэ шилжилт хөдөлгөөнөөс болж, мөнгөний тухай зөв шийдвэр гаргахад хүндрэл үүснэ. Өөрийн үнэ цэнээ мэдрэх мэдрэмж сул байх бололтой.
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр та бүхний анхаарлын төвд байх болно. Та өнөөдөр дуртайгаар магтаалын үгийг хүлээж ав. Таны чадвар авьяас билиг чөлөөтэй урсах болно. Хувийн зорилго, хүслээ сайн анхаарч, бардам байж, бусад хүмүүсийг өөрийнхөө өмнөөс яриулах, жүжиглүүлэх боломжийг бүү олго. Таны бүтээлч байдал тань өргөжин тэлж байгаа ба энэ амралтын өдрөөр онцгой хоббигоо хөгжүүлж, сайхан хөгжилдөн өнгөрөө.