Гватемала Улсын Ерөнхийлөгч асан Альваро Коломыг авлигын хэргээр өнгөрсөн мягмар гарагт баривчиллааа гэж тус улсын Прокурорын байгууллага мэдээлсэн байна.
Тус байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр, тэдний явуулсан ажиллагааны үр дүнд экс-ерөнхийлөгчийн хамт нийт 10 хүнийг баривчилжээ.
Түүнчлэн Коломыг төрийн тэргүүн байх үеийн нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг шалгаж байгаа тухай мэдээлжээ. Тэрээр 2008-2012 онд төрийн тэргүүнээр ажиллаж байсан байна. 66 настай энэ экс-ерөнхийлөгчөөс гадна түүний Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас ч бас баривчилсан юм байна.
Эх сурвалж: АТГ.МОН