02.21

Чамтайгаа зугаалсан бол тэр орой...

Чамтайгаа зугаалсан бол тэр орой...

Үдшийн тэнгэр оддоор дүүрч анивчаад...
Үлгэрийн гэгээн аниргүйд хөвж хоёул дүүлээд
Цасаар хучигдсан ойн модод урин тосч
Цагаан гантиг зам урд минь дурайх байсан...

Чамтайгаа зугаалсан бол тэр орой...

Мөчирт гялалзах ялтас бүхэн баяр хүргэж
Мөнгөн саран шөнийн тэнгэртээ удаан саатаж...
Хөлд хөврөх шинэхэн цас хөгжим тоглож
Хөхрөх ойд гэрэл цацарч угтах байсан...

Чамтайгаа зугаалсан бол тэр орой...

Болзоонд яарсан зүрх бөн бөнхөн бүжиж...
Болор жүнзэнд хайрын дарс амсар цалгилж
Ховорхон олдох яруухан агшинд чамтайгаа эрхлээд...
Хожмоо нь дуралын тухай шүлэгт ая эгшиглэх байсан...
Ээрик...минь

Puujee Ineemseglel