05.15

Монголын хип хопчдыг “Аль-Жазира” онцоллоо

Монголын хип хопчдын амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлдэг “Mongolian bling” баримтат кинонд “Хар сарнай” хамтлаг, дуучин Куйза, реппэр Gee, Женни нар тоглосон. 90 минут үргэлжлэх энэхүү киног Австралийн “Flying fish films” компанийнхан бүтээж, Бенж Бинкс найруулж, Нубар Газариан продюссерээр нь ажилласан юм. Тэгвэл тус бүтээлийг өнөөдөр “Аль-Жазира” сувгаар бүрэн эхээр нь гаргахаар болжээ. Энэ талаар реппэр Gee “Хэдэн жилийн өмнө Монголын хип хоп, нийгмийн амьдралыг хослуулан харуулахаар зорьсон “Mongolian bling” баримтат киног бүтээж, олон улс болон Монголд нээлтээ хийж байв. Тэгвэл энэ киног өнөөдөр “Аль-Жазира” сувгаар бүрэн эхээр нь хүргэнэ шүү” хэмээн фэйсбүүктээ бичжээ.