Өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрийн тэмцээн өндөрлөлөө. Энэ удаагийн Олимпийн наадмын уран гулгалтын ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрийн алтан медалийн төлөөх өрсөлдөөн орос охидын хооронд өрнөж, Алина Загитовагийн ялалтаар өндөрлөсөн юм. Ийнхүү өдгөө 15 настай Алина Загитова Олимптийн аварга боллоо. Мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Евгения Медведева, хүрэл медалийг Канадын тамирчин Кейтлин Осмонд нар хүртлээ.