02.27

Ромео 20 жилийн дараа Дорлигийн дүрээр ирж байна

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдана.  Энэхүү жүжигт Ромео, Жульетта жүжгийн 17 настай Ромеогийн дүрд хамгийн сүүлд 1998 онд тоглосноос хойш театрын тайзнаа огт гараагүй, үзэгчидтэйгээ уулзаагүй удсан жүжигчин О.Гэрэлсүх тоглож байгаагаараа онцлогтой юм. 
Найруулагч: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
Зураач: УДЭТ-ын ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг
Зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан
НАСНЫ АНГИЛАЛ: 16+
#ТОГЛОЛТ: 2018.02.27-ноос 03.10-ныг дуустал
#ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮
#ТАСАЛБАРЫГ: УДЭТ-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаална. /2018.02-р сарын 20-ноос худалдаанд/
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.drama.mn/drama?id=19