02.28

А.Түмэн-Өлзий үзэгчдэдээ “Гэгээ билээ цомгоо бэлэглэнэ

 Одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 онд “Сэтэрт тал” дуугаар анхлан урлагийн гараагаа эхэлж байсан дуучин МУСТА А.Түмэн-Өлзий өдгөө “Баясгалантай сайхан”, "Хайр бэлэглэе", "Аавдаа", “Ижий зөн”, зэрэг олон гайхалтай дуугаараа Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болжээ. Дуучин бүсгүй маань удахгүй болох "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр"-ыг тохиолдуулан ээлжит тоглолтоо хийхээ зарлаад байсан юм. Тэгвэл уг тоглолтоо “Гэгээ билээ би” хэмээн нэрийдсэн бөгөөд тоглолтонд оролцох уран бүтээлчидийн нэрс тодорхой болжээ.
Тоглолтод урилгаар МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Л.Сөрөлт, "Гурван бүдүүн" хамтлагийн дуучи А.Мөнгөншагай, "Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга" бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд тоглолт 3 дугаар сарын 5-нд "Монгол бөхийн өргөө"-нд 19:00 цагаас ганцхан удаа болно. Дашрамд дуулгахад тоглолтонд ирсэн хүн бүрт “Гэгээ билээ би” шинэхэн цомгоо бэлэглэх юм байна.