05.15

“Дарс амтлах бяцхан хөтөч” ном уншигчдын гарт очлоо

“Монсудар” хэвлэлийн газрын албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаж буй “Дарс амтлах бяцхан хөтөч” ном уншигчдын гарт очлоо. Энэхүү номыг уншсанаар ердийн дарс сонирхогчоос дарсны мэргэжилтэн болтол хөгжих боломж хүн бүрийн өмнө нээгдэх гэнэ. Уг номд дарстай холбоотой бүхий л соёл, хэрэглээ, танин мэдэхүйг багтааснаараа онцлог бөгөөд дарс исгэгч гол усан үзмүүдийн төрөл, түүгээр ямар дарс исгэдэг, тэрхүү дарсны амт, үнэр, онцлог шинж чанартай танилцахаас гадна танд дарсыг амт, үнэрээр ялгах, дарсны шошго, өнгөөс дарсны чанарыг таних, хундагаа хэрхэн зөв сонгох, хоолтойгоо дарс хэрхэн зохицуулах вэ зэрэг дарсны хэрэглээний нарийн соёлыг бүгдийг дэлгэрэнгүй өгүүлжээ.