03.01

Парамлимпийн тамирчид ноолуураар гоёно

Пёнчан 2018 өвлийн олимп өндөрлөөд удаагүй байна. Олимп болгоны араас паралимд болдог. Тэгвэл 3 сарын 9-өөс 18-ий хооронд энэ жилийн паралимп болох хуваарьтай байна. Уулын цаана, биатлон, гүйлтийн цана, хоккей, снөүбоорд, тэргэнцэртэй кёрлинг гэсэн спортын төрлүүдээр явагдаж өнгөрнө. Эдгээр уралдаан тэмцээнүүд 5 цэнгэлдэх, цогцолборт явагдах юм. 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөх аж. Манай улсаас гүйлтийн цанын 10, 20 болон 1 км-ийн зайд Б.Ганболд өрсөлдөх юм. Тамирчдын хувцсыг “Говь” компани ивээн тэтгэж урласан байна. Манай тамирчны хувьд 3 сарын 12-нд 20 км-т, 14-нд 10 км-т, 17-нд нэг километрийн зайд уралдах хуваарьтай байгаа юм. Манай багийн бүрэлдэхүүнд Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Н.Болормаа нар багтжээ.