Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын 10 хоног өнөөдрөөс “Хүүхэд бүрийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулья” уриан дор эхэллээ.
Нэмэлт дархлаажуулалтад 6 сартайгаас 5 нас 11 сар 29 хоног хүртэлх насны хүүхдийг хамруулах юм. Үүнтэй холбогдуулан 21 аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга нар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа. Сургалтын нээлтэд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Су Ньюнт-У, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберт Бенс нар оролцов.
Мөн ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн богино хугацааны зөвлөх мэргэжилтнүүд эрсдэлт бүлгийн хүүхэд бүрийг хоцроолгүй дархлаажуулах бичил төлөвлөгөөг боловсруулах талаар дэлгэрэнгүй сургалт хийлээ. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээ, хүлээн авах, сүрьеэгийн тасгийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжлийн заавар зөвлөгөө өгөв.