03.05

Жигүүр минь цуцаагүй цагт ниссээр л байна би...

Жигүүр минь цуцаагүй цагт ниссээр л байна би...
Жил сар он цагтай хамт дүүлсээр л байх болно би
Бороо цас аль аль нь намайг хориглож эс чаднам...
Болзоонд урьсан чамдаан харин хором тэврүүлээд буцъя даа...

Шүүдэр буусан талаар хөл нүцгэн алхаж...
Шүлгэн хадгаа намируулан талын салхинд хийсээд...
Шөнөжин хамт дуулсан амрагын дуугаа амилуулж...
Шувуудын ганганах дуутай нот бичсээр явлаа...

Миний явах замд хайраар бороо орж...
Мэлэр ягаан цэцгэнд хайрын хур хүртээнэ...
Чиний үлдээсэн уянга зүрхэнд солонго татуулж...
Чин хайрын таталцалаар цээж тэмтрэн агсарна аа...

Зүрхээн чамдаа өгчихөөд...хоосон цээжлээд гарсансан...
Зүүд гэж бодоод сарьнааж хулжаагаад одсонсон...
Холын холд зорчихоор зориг шулуудаад байтал...
Хориглож намайг тэвэрсэн ямар гайхалтай хайравдээ...

Айлчилж очоод хоносон тэр л намуухан шөнийг...
Амраг минь чи үүрд мөнхөлхөөр шийдээ юу?
Ганган дурлалд согтоод садарч тэврүүлсэн хүсэлд минь...
Гал халуун хайраа дөнгөлж цоожилхоор ирээ юу?

Шаагин цутгах бороонд шүхрээ барьсаар ирэхдээ...
Шалба норсон байдаг нь юуны учир билээ...
Шантарч хулжаад зугтсан хулчгар миний араас...
Шагнал тэвэрсээр ирлээ шүү дээ...чамайгаа дагаад явъя даа...

Puujee Ineemseglel