Дуучин М.Нарантуяа “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-т зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрбээр энэ талаараа хэвлэлийн хурал хийж зөгийн аж ахуйг төрийн зүгээс бодлогоор дэмжихийг хүссэн бөгөөд “Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалтыг зохион байгуулсан талаараа мэдээлэл өгсөн юм.