Жил бүр 6-9 дүгээр саруудад Улсын бүртгэлийн ерөнхий газарын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг байна. Түүнчлэн энэ жилийн хувьд ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбоотойгоор ачаалал бүр ихээр нэмэгдсэн гэнэ.
Тиймээс УБЕГ гадаад паспорт яаралтай шинээр авах, яаралтай сунгуулах үйлчилгээгээ түр хугацаанд зогсоожээ. Хэдийгээр “яаралтай” сунгах үйлчилгээг түр хугацаанд зогсоосон ч гадаад паспорт олголт, сунгалтын үйлчилгээ хэвийн явагдаж байгаа аж. Энэ нь түр хугацааных бөгөөд тун удахгүй яаралтай үйлчилгээ хэвийн горимондоо шилжинэ гэдгийг мэдээлжээ.