МУГЖ Б.Сарантуяагийн намтар “Зууны дуу хоолой: Би Сараа” ном өнгөрсөн оны 12 дугаар сард уншигчдын хүртээл болсон билээ. Тэрбээр Дархан хотод 1978-1984 онд амьдарч байсан хүүхэд насаа дурсан энэ сарын 9-нд Дархан, 10-нд Эрдэнэт хотод номын цэнгүүнээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Энэ өдөр сонсогчдынхоо сэтгэлд шингэсэн, баяр баяслаар бялхсан хит дуунуудаа өргөн барина” хэмээсэн. Дашрамд дурдахад, МУГЖ Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийн тухай өгүүлэх энэхүү номыг сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин бичсэн билээ.