03.12

Э.Амартүвшин ”Браво” шагналын эзэн боллоо

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин ОХУ-ын  “Браво” шагналын эзэн болжээ. ОХУ-ын соёлын яам, “Роснефть” компанитай хамтран өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн 15 орны мэргэжлийн уран бүтээлчдээс шилдгийг шалгаруулж энэхүү “Браво” шагналыг гардуулдаг болсон. Тэгвэл энэ жилийн “Браво” шагналыг УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин хүртсэн байна. Тэрбээр нэр дэвшсэн шилдэг уран бүтээлчдийн гала тоглолтод энэ сарын 11-нд оролцож, Москва хотын “Большой” театрын тайзнаа хоёр дахь удаагаа дуулж, шагналаа  гардан авсан байна. Э.Амартүвшин “Монгол Улсын соёл урлагт чухал түлхэц болохороор үйл явдал боллоо” хэмээсэн юм.