Өнөөдөр болох үйл явдлууд:
10:30 цагт: Улсын Дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.
11:00 цагт: Түүхийн судалгааны зарим бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ ШУА-ийн 303 тоотод болно. Энэхүү түүхэн үйл явдалд ШУА-ийн удирдлага, Архивын Ерөнхий газрын удирдлагууд оролцоно.
11:00 цагт: "Малчдад туслах хүмүүнлэгийн аян"-д цугларсан тусламжийн эд зүйлсийг танилцуулж, малчдад хуваарилан хүргүүлэхээр ачуулж, хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлнэ. Хаана: Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд
11:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалтын тасгуудад ажиллаж, уушигны хатгалгааны эсрэг вакцинд хүүхдүүд хэр хамрагдаж байгаа болон явцын мэдээллийг авахаар газар дээр нь ажиллана.