10.30
ITPark -н 3 давхарт мэдээллийн төвд Мэдээлэл, технологийн үндэсний парк, Азийн бизнесийн холбоотой хамтран Монголын гарааны болон жижиг дунд бизнесүүдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны талаар танилцуулсан хэвлэлийн бага хурал болно.
11.00
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн нас, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Холбоо барих утас 99027019, 99034350
12.00
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА АШИГ ОЛОХООС ЧУХАЛ” сэдэвт хэлэлцүүлэг МҮЭ-үүдийн Холбооны төв байрны 4 давхарын хурлын танхим. болно. Сүүлийн үед ХАБ-ыг бүрэн хангаж ирээгүйгээс үүдэлтэй хүний алтан амь эрсдэж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж буй тохиолдол гарч буй нь эргээд нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буйд “Өөрчлөгч” клуб төвлөрч мэргэжилтнүүдийн дүгнэлт, олон нийтийн саналыг нэгтгэх, сэтгүүлчдийг мэдээллээр хангах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийх юм
15.00
Монголбанкны 5 давхартСанхүүгийн зохицуулах хороотой хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэг хийнэ.
18.00
МОСБХ-ны Оюутны Лиг-ийн Тэмцээний 2017-2018 оны улиралын 'Бүх Ододын Тоглолт' эхлэхэд бэлэн боллоо. 'Бүх Ододын Тоглолт'МУИС-ийн 4-р байрны Спорт зааланд эхлэнэ.