05.16

Харпер Бекхэм эцгээ гоёлоо

Домогт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм ганц охин Харпераа гурван хүүгээсээ ч их эрхлүүлдэг гэдгийг бүгд мэднэ.

Харпер охин өөрийн гоёл зүүлтээ эхлээд аав дээрээ туршиж үздэг бололтой, Бекхэмийн чихэнд ээмэг зүүж өгч байгаа зураг олныг шуугиуллаа. Энэ зургийг Бекхэм өөрийнхөө хуудсан дээр тавьжээ.

"Харпер манай гэрийн цорын ганц гүнж биш" гэж Дэвид Бекхэм энэ зургаа тайлбарласан байна. Тэгэхээр охиных нь сонголт түүнд таалагдсан байж мэдэх нь.