03.19

Неймар олон нийтийн сүлжээ хэрэглэгчдээс шүүмжлэл хүртэв

Францын “ПСЖ” багийн довтлогч Неймар хөлөндөө тун ноцтой бэртэл авсан тул өдгөө эмчилгээ хийлгэж, тэргэнцэр дээр суух болсон. Тэгвэл тамирчин эр алдарт онолын физикч Стивен Хокинг нас барсны дараа түүний эшлэлийг нь өөрийнхөө зургийн хамт жиргэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд авчээ. Тодруулбал, тэрбээр тэргэнцэр дээр суусан зургаа нэрт эрдэмтний хэлсэн “Эерэг бодолтой бай. Ямар ч нөхцөлд хамгийн сайн шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй” гэсэн үгийн хамт жиргэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг доромжлон гутаасан олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс шүүмжлэл хүртээд байна.