03.20

Эмэгтэй хүн

Эмэгтэй хүнийг, энэ биеийг магтмаар санагддаг 
эмэгтэй хүн эрхэмсэг, эгэлгүй, гоо сайхан гэдгийг нь сануулан бичмээр бодогдоно

Хэлбэр галбираа гээх, хэтэрхий их өвдөлт, урагдалт язрал, урсах цус, айдасыг даван гарах чадал эмэгтэй хүнд л бий...

Эмэгтэй хүн эр хүнийг бүтээсэн, эр хүний чанар эмэгтэй хүний дотор бий

Зүтгэвэл тэр хаанаас ч дутахгүй хатан байж чадна, зүглэвэл тэр юугаар ч тогтоомгүй сум байж мэднэ

Хайрлавал тэд хайтан ягаан цэцэгс шиг булбарай, хатуурхвал тэр өргөсөө ил гаргаж мэдэх өөр нэг нууц

Гар хуруугаа үрчгэр болтол өнгөлөн тордож чадна, гайхамшигтай хэнийг ч сөхрөөх үзэсгэлэн гоо байж бас дөнгөн

Үзэсгэлэн гуагаа гайхуулах үед үүлтэй тэнгэр цэлмэн гийж, үдшийн гялаан харц унаган хорогдон 

Эмэгтэй хүн ийм л ертөнц :)

Сүүгээрээ тэр амьдралыг эхлүүлж , эхлүүлсэн амьдралаа эцэс хүртэл нь хайраараа тэжээдэг 

Бурхдын эх байж буцах замыг ч тэд л гэрэлтүүлэн гийгүүлж чаддаг

Нулимстай гэнэ, нулимсаараа тэд нуруу дутуу тавиланг аргадан зөөллөж өгдөг юм

Эрх танхи гэнэ, эрх танхи зангаараа эр хүний зүрхийг уяраан хөглөж энэ гарагт үлдэх эгэлгүй сайхныг ойлгуулдаг юм

Уяхан туяхан гэнэ, уран бийр шиг амьдарч, урсах амьдралын будгийг гэрэлт өнгөөр тодруулдаг юм 

Их зантай гэнэ, их зан эрхэмсэг төрхөөр эгэлгүй шидтэн, энэ дэлхийн эхлэл гэдгээ ямагт сануулан гайхуулдаг юм

Эмэгтэй хүн ийм л ертөнц...эмэгтэй хүн

Х.ДУЛАМСҮРЭН