03.29

Мино агаарын иогчин болов

"Хатариш" дуугаараа тэсрэлт хийж, бас үгүй тайз, дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглоод амжсан дуучин Мино ойрд нам гүм байх болсон. Түүний хувьд сүр дуулиантай хуримаасаа гуравхан сарын дараа хуримын даашинзаа аваад хоёр тийш болсон удаатай. Харин өдгөө тэрбээр айлын гэргий ээж болсноор ийнхүү нам гүм байгаа аж. Харин ээж болсны дараа илүүдэл жин түүний сэтгэлийг зовоох болсон талаар тэрбээр "Хүмүүс баяр гээд гүйж явахад би гэж хү турах тухай л бодож байна. Жинхэнээсээ хичээнэ ээ" хэмээж байв. тэгвэл өдгөө дуучин бүсгүй агаарын иогоор хичээллэж байгаа бөгөөд багшаасаа мундаг шавь гэх үнэлгээ аваад байгаа гэнэ.