03.30

ОӨУБЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Дэлгэрсайханыг томиллоо


Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл түүний оронд ОӨУБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилжээ.

Үүрэгт ажлаас чөлөөлж, томилох тухай Засгийн газрын тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайдын тушаалыг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн танилцууллаа.