05.18

Увс аймагт газар хөдөлжээ

Өчигдөр өглөө Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн "Ааргын-Уул" гэдэг газар газар хөдөлсөн байна. Уг газар нь сумын төвөөс баруун зүгт 15 км-т байдаг байдаг байна. Газар хөдлөлт нь 3,72 магнитутын хүчтэй  болсон талаар Одон орон геофизикийн судалгааны төвөөс цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд одоогоор ямар нэг хохирол  мэдэгдээгүй байна.