Нийслэлийн Газрын албанаас энэ сарын 20-нд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулна.
Дуудлага худалдаа Хангарди ордонд болох бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134 га газрыг худалдах юм.
Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн газрыг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай аж.