Нэрт жүжигчин Женнифер Гарнер хайртай тахиа нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг мэдээг цахим сүлжээнд байршуулж олон хүний гайхшралыг төрүүлэв. Тэрбээр шувууныхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж буйгаа өгүүлсэн байна. Энэ тухай инстаграм дээр бичсэн төдийгүй дагагчдаасаа шувууны араас залбирал үйлдэхийг хүсчээ.