02.25

МУГЖ С.Батсүх, Х.Баасансүрэн лам нар хамтарна

Завханы хэмээх  тодотголтой МУГЖ С.Батсүх ирэх сарын 4-нд “Орчлонг аргадах цагаар” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүний энэ удаагийн тоглолт “UB палас”-т болох бөгөөд тоглолтод нутаг ус, ээж аав, эмэгтэйчүүдийг магтан дуулсан дуунууд багтсан байна. Түүнчлэн тоглолтын нэг онцлог болгож “Орчлонг хайрлаарай” дуугаа Хархорины Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй хамтран дуулж, үзэгчдэдээ сэтгэлийн бэлэг барихаар болсон гэнэ. Хархорины Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Орчлонг хайрлаарай” дууг дуулж цахим ертөнцөд цацсанаар олон нийтэд нэлээд таашаагдсан учир гавьяат ийнхүү хамтрахаар болсон бололтой.

П.ТУУЛ